Ковид-19

Өчигдөр ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ.

Өчигдрийн байдлаар манай улсын хувьд тусгаарлалт, ажиглалтад шинээр 32 хүн орж, 258 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогоор 2,435 хүн тусгаарлалтад байгаа юм байна. Үүнд 58 их эмч, 99 дадлагажигч эмч, 73 төрийн албан хаагч үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ.

Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Мөн өчигдөр "ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 306 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Наймдугаар сарын 1-ний байдлаар коронавируст батлагдсан тохиолдол 291 болсон. Үүнээс 230 нь эдгэрсэн байна.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ