Супермаркет хөнгөлөлтийн карт олгохдоо, ажилтан цагаа бүртгүүлэхдээ, банкинд данс нээлгэхэд хүртэл иргэдийн хурууны хээг дураараа бүртгэж байсан. Тэгвэл сүүлийн хуулиар энэ бүгдийг байхгүй болгож, тэднийг цуцлуулсан дата санг устгах ажил ид өрнөж байна.
Монгол Улсын мэдээллийн сан руу өдөрт 5 мянган дайралт ирдэг. Энэ бүхнийг няцаах, хамгаалах ажлыг тогтмол хийдэг. Гэвч аюулгүй байдал бүрэн хангагдаж чадахгүй хэвээр байна. Хамгийн сүүлд л гэхэд олон улсын хар зах дээр Монгол улсын 2.3 сая иргэний РД, утасны дугаар, гэрийн хаяг, овог нэртэй нь худалдаалах гэж байсан тохиолдол гарсан юм аа.