Ковид-19

Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар хэрэв тухайн улс орны хүн амын 50-иас дээш хувьд  “КОВИД-19”-ын дархлаа тогтвол халдварын хоёр дахь давалгааг эрсдэл багатай давна  гэжээ. Гэвч  одоогоор ийм улс орон байхгүй. Хамгийн өндөр хувьтай нь ОХУ бөгөөд 20 орчим хувьтай байна. Тиймээс улс орнууд вакцин гарах хүртэл эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах нь чухал үр дүнтэй арга гэдгийг онцолжээ. Харин халдварын тухайд өчигдөр 273 мянган хүн нэмж өвчилсөн байна.

Дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 273 мянгаар нэмэгдэж 19,736,652 хүрсэн байна. Харин 24 цагийн хугацаанд 6000 гаруй хүн нас барж 731,136 болжээ.  

Тохиолдлын тоогоор эхэнд эрэмбэлэгдэж байгаа АНУ-д 54 мянга гаруй тохиолдол шинээр нэмэгдсэн. Тус улсад өвчилсөн хүний тоо 5,044,769 хүрсэн бол 162,938 ковид-19 улмаас нас барсан байна.

Бразилд өчигдөр 23 мянган хүний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гэж гарчээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 3,035,422 боллоо. Харин 101,049 хүн нас барсан байна.

Энэтхэг 62 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 2,153,010 хүрсэн байна. Мөн 43,379 хүн нас баржээ.

ОХУ-д 5180 тохиолдол бүртгэгдсэн. Өвчилсөн хүний тоо 885,718 хүрсэн бол 14,903 хүн нас барсан байна.

24 цагийн хугацаанд халдвар авсан хүний тоо дэлхий дахинд 273 мянган нэмэгдсэн. ДЭМБ-аас ч сүүлийн 10 хоногт өдөртөө бүртгэгдэх халдварын тоо нэмэгдсэн гэдгийг сануулсан. Тиймээс улс орнууд цар тахалтай хамтран тэмцэх ёстойг дахин зөвлөлөө. Мөн олон улсын байгууллагууд коронавируст халдвартай холбоотой судалгааг идэвхтэй хийсээр байна. Сүүлд улс орнуудын хүн амын хэдэн хувьд дархлаа тогтсон талаар судалгаа хийж, дүнг олон нийтэд танилцуулжээ. Тухайн орны хүн амын 60-70 хувьд коронавируст халдварын эсрэг бие үүсвэл хоёр дахь давалгааг эрсдэл багатай давна гэсэн байна. Гэвч ийм улс орон байхгүй. ОХУ-д л гэхэд хүн амын 20 хувь, Германд 14 хувьд дархлаа тогтсон байж магадгүй гэж үзжээ.

НЬЮ-ЙОРК ХОТОД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЦАГИЙН ХЯЗГААРТ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын зарим мужид сургуулийн үйл ажиллагааг сэргээж, танхимын хичээл нь орж эхэлсэн. Гэвч багш, сурагчдаас халдвар илрэх болсон байна. Хичээлийн эхний өдрөөс эхэлж, сурагчид халдвар авч эхэлсэн нь амны хаалт зүүгээгүйтэй холбон тайлбарлажээ. Үүнээс шалтгаалан амны хаалтыг тогтмол зүүхийг анхаарууллаа. Тухайлбал Чикаго мужийн Илинойс хотод амны хаалт бол ухаалаг сонголт, мөн таныг халдвар авах эрсдлээс сэргийлж чадна гэжээ. Мөн АНУ-ын Нью-Йорк хотын баар, цэнгээний газраас үүдэлтэй 60 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тиймээс олон нийт цуглаж байгаа газруудад цагийн хязгаарлалт хийж, эхэлжээ.

ЯПОН УЛСАД 1400 ГАРУЙ ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д Ням гарагт 212 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 35 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан байна. Харин Япон улсад 1400 гаруй хүн шинээр өвчилж, 5 хүн эндсэн байна. Сүүлийн 14 хоногт Японд халдвар эрчимтэй тархаж эхэлсэн. Мөн Сингапурын үндэсний баяр өчигдөр тохиосон. Гэвч халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй байгаа учир үүнээс сэргийлж онлайн шоу зохион байгуулжээ.