IKEA компани Орос дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор төлөвлөж байна

Нийгэм

Гэр ахуйн хэрэгсэл эдлэл зарж борлуулдаг хамгийн том сүлжээ болох IKEA компани Орос дахь үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор төлөвлөж байна. Энэ талаар компанийн ажилтнууд болон үйлдвэрчний холбооныхон удирдлагуудтайгаа хийсэн уулзалтын дараагаар хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

Тэгвэл IKEA компанийн албан ёсны мэдэгдэлд “цаашид Орос дахь бизнесийн хүрээгээ хумихаар төлөвлөж байгаа” тухай дурьдсан байна. Ингэснээр Орос дахь салбарт ажиллагсдад энэ зуныг дуустал цалин мөнгийг нь олгож, нийгмийн даатгалыг нь он дуустал төлөн ажлаас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Түүнчлэн IKEA Орос дахь мебелийн 4 үйлдвэрээ хааж худалдан, Москва болон Минск дахь ложистикийн төвүүдээ мөн үйл ажиллагааг нь зогсоож байна. 

Шведын компани мөн цаашид дэлгүүрүүдээ хааж, харин онлайн худалдаагаа агуулах дахь бараагаа зарагдаж дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. IKEA, Орос Беларусь дахь үйл ажиллагаагаа зогсоох тухайгаа өнгөрсөн 3-р сард мэдэгдэж байжээ. Ингэхдээ эдгээр хоёр орны эсрэг хоригийн улмаас барааны нийлүүлэлт зогсонги байдалд орж байгаатай холбон тайлбарлаж байсан юм. Компанийн Орос дахь салбаруудад 15 мянга орчим хүн ажиллаж байжээ.