Ковид-19

Өчигдөр улсын хэмжээнд нийт 504 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан байна.  Ингэснээр 8 сарын 2-ноос хойш Монгол Улсад нэг ч тохиолдол нэмж бүртгэгдээгүй 9 дэх өдөр болж байгаа юм. Манай улсад онош батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 нь эдгэрээд байна.

8 сард гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор болон боомтуудаар татан авах ажил эрчимтэй явагдаж байгаа. Одоогоор Сөүл- Сиатл- Шинэ Дели-Токио- Франкфурт гэх зэрэг улсуудаас иргэдээ татаад байна. Эдгээр иргэдийг эх орондоо ирсэн мөчөөс эхлээд эмнэлгийн хяналтаас гарах хүртэл 5-7 удаагийн давтан  шинжилгээ хийж байгаа. Өчигдөр шинжилгээнд хамрагдсан 504 иргэнээс халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

8 САРЫН 2-НЫ ӨДРӨӨС ХОЙШ МОНГОЛ УЛСАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

 

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдвартай 263 хүн эдгэрсэн байна. Эдгэрсэн хүмүүсээс 44 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дууссан гэлээ. Харин одоогоор ХӨСҮТ-д нийт 52 хүн тандалт тусгаарлалт, эмчилгээнд байна. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байгааг мэдээллээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ