Ковид-19

Манай урд хөрш Хятад улс өнгөрсөн 7-р сараас эрсдэлт бүлгийн иргэдээ вакцинжуулж эхэлснээ мэдэгджээ. Үүнд хилийн боомтын ажилчид, тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нар болон эрүүл мэндийн байгууллагын дээд албан тушаалтнээд хамрагдсан гэдгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн байна.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төвийн захирал  Жэнг Жонгвэй хэлэхдээ, өнгөрсөн 7-р сарын 22-нд туршилтын шатандаа явагдаж байгаа вакцин хэрэглэхэд аюулгүй нь батлагдсанаар эрсдэлт бүлгийн албан хаагчдыг вакцинжуулж эхэлжээ. Тодруулбал CCTV-2 телевизийн Диалог нэвтрүүлгийн үеэр хил дээрх албан хаагчид, эмч нар гэх мэт эрдэл өндөртэй бүсийг хүмүүс вакцинд хамрагдах боломжтой гэж хэлсэн байна. Хэрэглэж байгаа вакциныг Хятадын үндэсний Синофарм биотехнологийн компанид гарган авсан. Энэ вакцины массыг хамарсан олон хүн дээрх туршилт АНЭУ, Перу, Марокко, Арентин улсад хийгдэж байгаа юм байна. Эх сурвалжид мэдээлсэнээр ямар ч төрлийн вакциныг албан ёсоор гарган авахад хамгийн багадаа хоёр жилийн хугацаа хэрэгтэй байдаг. Ингэхдээ гарган авах, бэлэн болгох, хүн дээрх туршилт, олон тооны хүн дээрх туршилт гэж ангилдаг байна.

Жэнг Жонгвэй-ийн хэлсэнээр Хятад улсад вакцинтай холбоотой хуулийн заалт байдаг. Энэ хуулийн 20-р заалтад Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой томоохон гамшиг, цар тахал тохиолдоход Эрүүл мэндийн үндэсний комисс вакцины яаралтай хэрэглээний өргөдал гарган, Улсын Хүнс, Эмийн Захиргааны газар нь вакциныг тодорхой хэмжээгээр, тодорхой хугацаанд багтааж яаралтай ашиглахад зориулан гаргах эрхтэй гэж заасан байдаг байна. Жэнг Жонгвэй төрийн зөвлөлийн вакцин боловсруулах судалгааны багийн ахлагчаар ажиллаж байгаа. Тэрээр синофармын гаргасан вакциныг намар, өвлийн томуугийн үеэр халдвар ханиадаас хамгаалах зорилгоор хэрэглэж болохыг хэлсэн байна. Энэ бол Хятадын улсын хувьд анх удаа туршилтын вакцин хэрэглэсэн тохиолдол биш юм.

Өнгөрсөн 6-р сард бас өөр нэгэн коронавирусийн туршилтын үе шат дээр явагдаж байгаа вакциныг улсынхаа цэргийнхэнд хийсэн. Тэр нь Бээжингийн Биотехнологийн хүрээлэн, Хятадын засгийн газрын Цэргийн анагаахын шинжлэх ухааны академ хамтран CanSino Biologics компанид хийж байгаа вакцин юм. Хятад улс дэлхийд вакцин нийлүүлэлтээрээ дээгүүр бичигддэг. Жилдээ 40  үйлдвэрлэгчээс нэг тэрбум тунгаар вакцин нийлүүлэх боломжтой гэж Хятадын Хүн дээрх Вакцин үйлдвэрлэлийн байгууллагын 2018-2022 оны тайланд дурджээ. Цар тахлын энэ үед ч Хятад улсад хийгдэж байгаа коронавирусний вакцины төслүүд бусад орнуудынхаас амжилттай явагдаж байна.