Запорожье АЦС-ын эргэн тойронд хамгаалалттай бүс бий болгох ОУАЭА-ийн саналыг Орос Украины талууд хоёулаа сонирхож байгаа талаар агентлагийн тэргүүн Рафаэл Гросси Даваа гарагт мэдэгдлээ. 2 талууд цөмийн хяналтын агентлагтай харилцаатай байж, саналын талаар олон асуулт асууж байгаа гэжээ.
Станцын цахилгаан дамжуулах шугамыг гэмтээж, аюулгүй байдалд нь эрсдэл учруулах зэрэг цэргийн үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилготой Олон улсын атомын энергийн агентлагийн санааны талаар хоёр улс олон асуулт асууж байна гэж Гросси хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Европ дахь хамгийн том атомын цахилгаан станцын талбайг буудаж, зургаан реакторын ойролцоох барилга байгууламжид гэмтэл үүсгэн цөмийн гамшиг болох эрсдлийг үүсгэн,.. мөн реакторын түлшийг хөргөхөд шаардлагатай эрчим хүчний шугамыг тасалсан хэрэгт Орос, Украин хоёр бие биенээ буруутгаж байгаа юм. Цөмийн хяналтын агентлаг сүүлд хийсэн шалтгалтын дүгнэлтэд, аль нэг талыг буруутгаагүй юм. Шалгалтын үндсэн дээр дэвшүүлсэн санал нь нэг ёсондоо цэрэггүйжүүлэх заалт мөн эсэх талаар асуултад Гросси:
"Цэрэггүйжүүлэх гэхээс илүү, үндсэндээ, энэ нь ямар ч цэргийн ажиллагаа ... станц руу чиглэх эсвэл түүний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй радиус руу нэвтрэхгүй гэсэн амлалт юм"
гэж хариуллаа.