БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН: ТАЙВАНТЬАЙ ЭНХ ТАЙВНААР НЭГДЭХИЙГ ХИЧЭЭНЭ, ГЭХДЭЭ ХҮЧ ХЭРЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗАНА ГЭЖ АМЛАХГҮЙ
Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал 10-р сарын 16-нд эхэллээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг нээж үг хэлэх үеэрээ намын сүүлийн 5 жилийн ололт амжилтуудыг дүгнэн тайлагнахын зэрэгцээ.. ирээдүйн төлөвлөгөө, зорилтуудаа тодорхойллоо. Энэ үеэр хамгийн их дэмжлэг, алга ташилт авсан мэдэгдэл нь Тайваньтай нэгдэх тухай байсан юм. Хятадын дарга, аралтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин.. энх тайвнаар нэгдэхийг чин сэтгэлээсээ хичээнэ гэж мэдэгдсэн, гэхдээ “хүч хэрэглэхээс татгалзана гэж хэзээ ч амлахгүй” гэж хэллээ.
Өчигдөр эхэлсэн 20-р их хуралд улсын булан бүрээс намын 2340 төлөөлөгч ирж оролцож байна. Энэ удаагийн хурлын гол чиг баримжаа нь орчин үеийн Хятад хэв маягтай шинэ эрины социализмыг мандан бадруулж.. Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг ахиулах гэж тайландаа Ши Жиньпин дарга дурджээ. Уг тайлан нь.. өндөр чанартай хөгжлийг эрэлхийлэх, хөгжлийн шинэ хэв маягийг хурдасгах 15 хэсгээс бүрдсэн бөгөөд,.. үүнд шинжлэх ухаан боловсролын салбраар дамжуулж ажиллах хүчнийг хөгжүүлэн, улсын хөгжил шинэчлэлтийг үргэлжлүүлэх талаар дурдсан..мөн "нэг улс 2 систем” зарчмыг баримтлан сайжруулж, үндэсний эв нэгдэл, дэлхийн энх тайвныг дэмжинэ гэж хэллээ.
Тайванийн тусгаар тогнох хүсэл, мөн гадаад улс орнуудын хөндлөнгөөс оролцох үйл явдлууд дэлхийн тавцанд тогтворгүй байдлыг энэ зун өдөөсөнд..Ши Жиньпин Тайвантай энх тайвнаар нэгдэхийг чин сэтгэлээсээ хичээнэ гэж мэдэгдээд, гэхдээ хүч хэрэглэхгүй гэж хэзээ ч амлахгүй гэж хатуу сануулсан байна. Энгэснээр, Тайванийг нэгтгэх үйл явцыг ямар ч аргаар хамаагүй гүйцэлдүүлнэ гэдгээ ил тодоор илэрхийлж байнаа. Энэ байр сууриа бүр дээрээс л мэдэгдсээр сануулсаар ирсэн, гэхдээ энэ чухал ач холбогдолтой арга хэмжээний үеэр зорилгоосоо ухрахгүй гэдгээ Ши Жиньпин дахин баталгаажуулж байнаа. Олсны шүүмжлэлийг ихэд дагуулсан, Хонконг дах төрийн аюулгүй байдлын хуулийг хамгаалсан мэдэгдлийг Ши Жиньпин мөн хийсэн юм, энэ нь хотын дэг журмэг сэргээсэн гэж тэрээр хэллээ. Үүний нэгэн адил, Хятадын хойд нутгийн Ниншя, Шинжаан мужийн лалын шашны сүмийг нурааж өөрчилснөө зөвтгөж шашин шүтлэг нь “Хятад чиг баримжаатай байх ёстой” гэж хэлжээ.