Maria Alejandra Cardona/File Photo via Reuters

Ковид-19

Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо нэг саяд хүрлээ гэж Жонс Хопкинсын Их сургуулийн гаргасан сүүлийн тайланд дурдлаа.

Үүний тавны нэг буюу 205 мянга гаруй нь АНУ-д бүртгэгдлээ. Араас нь Бразил 141 мянга, Энэтхэг 96 мянга орж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийг 3 сарын 11-нд цар тахал гэж нэрлэснээс хойш яг 201 өдөр өнгөрч байна.

Америкчуудын хувьд нас барах гол шалтгаан нь зүрхний өвчин байдаг, жилд 650 мянга бүртгэгддэг байна. 

1945 онд амиа алдсан Америк цэргүүдээс ч илүү хүн АНУ-д амиа алдаж байна гэж онцолжээ. Америкчуудын хувьд нас барах гол шалтгаан нь зүрхний өвчин байдаг, жилд 650 мянга бүртгэгддэг. 

Цар тахал нь зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, олон жижиг бизнес эрхлэгчид хямралд орсон. Дэлхий дахиныг амьдралын өөр хэвшилд оруулахыг шаардаж байгаа юм. 

Бараг 7 сарын турш хүмүүс шинэ дүрэм журам, зөвлөмжийг мөрдөх гэж суралцсаар байна. Тусгаарлах, нийгмийн зай барих, амны хаалт зүүх нь ихэнх орнуудад стандарт болсон. Энэ байдал 2021 он байтугай 2022 онд ч үргэлжилнэ гэж эрүүл мэндийн албаныхан үзэж байна. 

Эрдэмтэд, эмийн үйлдвэрлэлийн компаниуд Ковид-19 халдвараас урьдчилсан сэргийлэх вакцин бүтээхэд өрсөлдсөөр байна. Гэхдээ аюулгүй, үр дүнтэй вакцин гаргахад илүү цаг хугацаа орно. 

АНУ-ы Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө вакцин гарна гэж байсан ч АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфильдийн мэдэгдэж байгаагаар 2021 оноос наашгүй гэжээ.  

Харин сүүлийн зургаан сард энэ өвчний эмчилгээний арга сайжирч эмийн компаниуд хүнд болон хүндэвтэр өвчтнүүдийг эмчлэх хэд хэдэн эм гаргасан нь амжилттай болоод байгаа юм.