АНУ-ын буудаж унагасан Хятадын бөмбөлөг нь мэдээлэл цуглуулах чадвартай хэд хэдэн антеннаар тоноглогдсон байсан гэж АНУ-ын Төрийн департментаас мэдээлсэн байна.
Пүрэв гарагт АНУ-ын хууль тогтоогчид дуу нэгтэйгээр Хятадын үйлдлийг зэмлэн буруутгасан байна. Энэ тогтоол нь ямар нэгэн үүрэггүй ч, тагнуулын төхөөрөмж АНУ-ын нутаг дэвсгэр луу хөөргөсөн Хятадын үйлдлийн талаар Ардчилсан болон Бүгд найрамдах намынхан нэгдмэл байр суурьтай байгааг илэрхийлэх зорилготой юм.