ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалтад, Володимир Зеленский, Францын ерөнхийлөгч Макроний хамт Франциас ирсэн юм.
Тэрээр Францад, Герман улсын Канцлертай мөн уулзаж, үүний өмнө Их Британийн Ерөнхий Сайдтай Лондонд уулзсан. Ерөнхий Сайд Риши Сунак, Украинд зэвсэг нийлүүлэх тал дээр, боломжгүй зүйл үгүй гэж мэдэгдсэн юм.
ХБНГУ, Франц 2 дайныг эргүүлэх тоглогчид байх боломжтой гэж Украины ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Украин аль болох түргэн хугацаанд хүнд, алсын тусгалтай зэвсгүүдийг авснаар Оросын түрэмгийллийг зогсоох боломжтой гэж тайлбарлажээ. Францын ерөнхийлөгч сөнөөгч онгоц нийлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бол, Германы Шольц харин тэгж хэлээгүй байна, гэхдээ Германы үзэл бодол өөрчлөгдөөгүй, Орос энэ дайнд ялж болохгүй гэж мэдэгджээ. Нидерландын Ерөнхий Сайд харин, байлдааны сөнөөгч онгоцуудыг нийлүүлэхээс өмнө олон эмзэг асуудлуудыг хэлэлцэх нь чухал. Давуу болон сул талуудыг тооцоолж, НАТО болон Оросын хооронд 5-р зүйлд заасан шууд сөргөлдөөн үүсгэхгүй байхыг анхаарах хэрэгтэй гэж ВВС-д ярьсан байна. ЕХ Украинд байлдааны онгоц илгээх тухай хэлэлцээ нь Их Британи, Франц, Герман орнуудын мөргөлдөөнд оролцох оролцоо нэмэгдэж байгаагийн нотолгоо гэж Кремлийн төлөөлөгч Песков сэтгүүлчдэд хэлсэн байна.