Эдийн засаг

Баримт хэвлэх төхөөрөмж, интернэтийн орчин, хэвлэх цааш зэрэг олон зүйл нэг дор байснаар буцаан олголтын баримтыг хэвлэдэг байсан. Тэгвэл энэ олон асуудлыг хялбар шийдэх технологийг ТЕГ-аас танилцууллаа. Тодруулбал, бизнес эрхлэгчдэд QR код олгох юм байна. Тус кодыг хэрэглэгч өөрийн е-баримт апп-д уншуулснаар буцаан олголтын баримтыг цаасаар бус цахимаар бүртгүүлэх боломж бүрджээ.

НӨАТ-ын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авдаг болсон. Буцаан олголтын баримтыг цаасаар бус цахимаар авах боломжийг бүрдүүлж шинэ технологи нэвтрүүллээ. Интернэтийн орчин, баримт хэвлэх машин, цаас шаардлагагүйгээр QR кодыг өөрийн утасны апп-д уншуулах байдлаар дээрх асуудлыг шийджээ. Ингэснээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг илүү сайжирна гэж албаныхан харж байна.

2015 оноос хойш хэрэгжиж байгаа НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилт сайн байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал улсын төсөвт орж байгаа татварын орлого 500 орчим тэрбум байсан бол 1.1 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын орлогыг улсын төсөвт оруулах болжээ. Мөн баримт бүртгүүлэх иргэдийн тоо жил бүр өсч одоогоор 1.4 сая хүн е баримт апп-д баримтаа бүртгүүлэн буцаан олголт авах, урамшуулалт хамрагдан азтан болсоор байна. Мөн баримт олгох цэгийн тоо ч өссөн байгааг судалгаа харуулжээ.