СЭДЭВ: Т.БАРХАС:УГ НЬ АЙМГИЙНХАА ХБК-Д ДУУЛААЧААР СУРАХ БОДОЛТОЙ БАЙСАН Ч БИЧЛЭГ ЦАЦАГДААД ЗОРИГЛООД СУИС-Д ШАЛГУУЛАХААР ИРЛЭЭ
“Ийм нэгэн сэтгэл” хэмээх хуучин цагийн дууг тун ч эвлэгхэн дуулж байгаа бичлэг нь сошиал орчин тархаж, олны талархлыг хүлээсэн энэ хүүг Бархас гэдэг. Адуу малтай ноцолдож морь уядаг гэж Бархас хүү багаасаа л дуу дуулж өссөн гэнэ. Тэрээр энэ хавар 12-р ангиа төгсөж Завхан аймгийн ХБК-д дуулаачаар сурахаар болжээ. Гэвч түүний чадварлаг дуулсан бичлэг цахим орчинд тархаж, тэрээр олон хүний ятгалтгаар Улаанбаатар хотод СУИС-д шалгалт өгөхөөр ирсэн.
Бархас хүү маргааш СУИС-д шалгуулна. Хэрэв тэнцвэл том дуучин болох замналаа эхлүүлж байна гэж инээсээр ярьж байна. Тэрээр жирийн нэг малчин айлын хүү бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р 12-р жилийн сургуулийг энэ хавар төгсчээ.