Автомашиныг 7 хоногийн хугацаанд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргажээ

Нийгэм

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн:

-Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган авто машин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган авто машин хөдөлгөөнд оролцохоор байна.

Тиймээс наймдугаар сарын 27,28-аас эхлэн долоо хоногийн хугацаанд авто машинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм.

Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана.