575 тохиолдол шинээр бүртгэгдснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдвар 50,099 боллоо. Мөн энэ хугацаанд зургаан иргэн цар тахлын хүндрэлээс болж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ. Эдгээр нь 37- 81 насны иргэд байна. Сүүлийн 24 цагт 865 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Харин хөдөө орон нутагт 78 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн өдрийнхөөс өссөн дүнтэй байна. Орон нутгийн хувьд Төв аймагт 33, Сэлэнгэд 13 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байгаа юм. өнөөдрийн байдлаар 3854 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 99 нь маш хүн байгаа бол 1899 нь хөнгөн биеийн байдалтай байна. Харин өнгөрсөн хоногт 22198 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ийнхүү улсын хэмжээнд 1 сая 800 мянга гаруй иргэн эхний тундаа хамрагдаад байна.
Хөдөө орон нутагт дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Аймгуудад сумаас баг руу чиглэсэн дархлаажуулалт явагдаж байгаа гэсэн юм. Мөн отор нүүдлээр явсан малчидаа вакцинжуулахаар ажиллаж байгааг ЭМЯ-аас мэдээллээ.