Улсын хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах ёстой иргэдийн 90,6 нь эхний тундаа, 73,8 хувь хоёр дахь тундаа хамрагджээ. Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгуудад дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай байна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн 99,5 хувь нь коронавирусийн халдвараас хамгаалагдаж байгаа нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 3 хүн тутмын нэг нь бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон байна. Харин дархлаажуулалтад хамрагдаагүй иргэд халдвар авах тохиолдол их байна. Үүнээс үүдэн бага насны хүүхэд өвчлөх тохиолдол сүүлийн үед нэмэгдэж байгааг албаны хүн онцоллоо.
Улсын хэмжээнд 65-69 насныхан 100 хувь вакциндаа хамрагдсан байна. Харин 25-29 насныхан дархлаажуулалтад хамрагдах идэвх хамгийн бага байна. Хоёр тундаа бүрэн хамрагдаж байж цар тахлын эсрэг дархлаа өндөр хувьтай тогтоно. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-аас уриаллаа.