Шадар сайд С.Амарсайхан: "Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон нь үнэн. Мөн гэрээр 8000 орчим иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байруудыг сайн бэлдсэнээр эмнэлгийн орноос 1 дахин олон хүн тусгаарлах байруудад эмчлүүлж байна. Насанд хүрсэн иргэдээ дархлаажуулах ажлын үр дүнг танилцуулахад 750 мянган иргэн бүрэн тунгаа хийлгэсэн. 16-17 насны хүүхдүүдийг тарьж эхэлсэн. Халдвар авсан нийт иргэдийн арван хувь нь вакцин хийлгэсэн иргэд байна. Өмнө нь ХӨСҮТ-ээс бүх эмчилгээний удирдамжаар хангадаг байсан. Одоо өрхийн эмнэлгүүдэд зэргээр шат бүрд эмчилгээ хийж байна. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо. Онцгойгийнхон, цагдаа нар сүүлийн нэг жилд ээлжгүй ажиллаж байна. Эмийн хангамжид бид онцгой анхаарч байна. Цар тахлаар далимдуулан бизнес хийж буй тохиолдол бий" гэлээ.