ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: "Иргэдэд эерэг мэдээлэл өгөхөөр тайвшран, халдвар хамгааллын дүрмээ мөрдөхгүй байна. Харин сөрөг мэдээлэл өгөхөөр айдаст автаж байна. Сүүлийн өдрүүдэд халдвар ихээхэн өссөнд олон хүн гайхаж байна. Хэдий эрдэмтэд халдвар буурна гэж таамагласан ч тооцоолоогүй олон хүчин зүйл нөлөөллөө. Сонгууль ч нөлөөлсөн. Санал авах байруудад хүн хоорондын зайгаа бариарай гэх мэт зөвлөмжийг бид өгсөөр байсан. Гэхдээ иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн нь илүүтэй нөлөөлсөн. Шагнал урамшууллыг ярихаас өөр аргагүй. Шагнал авсан иргэд багахан найр зохион байгуулсны дараа халдвар авсан тохиолдлууд гарлаа. Синофарм вакцин 80 хувийн дархлаа тогтоодог. 1 сая хүн тариулахад 800 хүнд дархлаа тогтож, 200 хүнд дархлаа тогтохгүй байх магадлалтай гэсэн үг юм. Манай улсын нийт насанд хүрэгчдийн 40 орчим хувь нь бүрэн тундаа хамрагдаад, 14 хоносон" гэлээ.