Эрүүл мэндийн сайд Л. Энхболд: "100 хүн тутамд ногдох дүнгээр манай улс дэлхийд аравдугаарт, нийт хүн амынхаа хувиар гуравдугаарт байна. Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй иргэдийн хүндрэлийг харьцуулан судаллаа. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн 0.3 хувь нь халдвар аваад хүндэрсэн нь вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад 3 дахин бага байна. Энэ нь вакцины үр дүнг илтгэнэ. Энэ сарын 10-ны байдлаар халдвар авсан 64 мянган иргэний 9.9 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд байна. Арбидол, Авинган гэх мэт эмүүдийг тогтмол худалдан авч, нөөцийн бэлэн байдлаа хангасан. Одоогийн байдлаар 650 мянган эмийн нөөцтэй байна. Үрэвслийн эсрэг 9 төрлийн антибиотикийн нөөц бий. Амилуулах тусламжид таван төрлийн эм нөөцөлсөн. PCR шинжилгээний 80 мянга, түргэвчилсэн оношлуурын 90 мянган нөөц, хамгаалах хувцасны хоёр сарын нөөц бий" гэлээ.