Сүүлийн үед халдварт 25-44 насныхан түлхүү өртөж байна. Мөн гэр бүлийн хүрээнд халдвар тархаж бага насны хүүхдүүд халдварт өртөх эрсдэл ихсэж байна. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд халдварт их өртөж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэлж байна. Энэ нь дархлаажуулалтад хамрагдаагүйтэй холбоотой гэлээ. Өнөөдөр гэхэд нас барсан 11 иргэний 9 нь вакцинд хамрагдаагүй байжээ.
Иймд бага насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулалтад хамруулан урвал хүндрэлээс сэргийлж, сүргийн дархлаа тогтоох боломжтойг онцоллоо. Монгол улс нийт иргэдээ дархлаажуулалтад хамруулах боломж бүрдүүлэн хангалттай вакцин татан авсан болохыг албаны хүн хэлж байна. 8 сарын сүүлээр хичээл сургуулиуд орж эхлэхээр дахин халдварын тархалт нэмэгдэх эрсдэл байна. Үүнээс сэргийлэн хүүхдүүдийг вакцинд хамруулах шаардлагатай гэлээ. Хэрэв Монгол улсын дархлаажуулалтын зөвлөлийнхөн хэлэлцээд 12-15 насныханд вакцин хийх боломжтой гэж үзвэл дархлаажуулалт эхэлнэ гэлээ. Одоогийн нийгмийн хамгийн эмзэг, эрсдэлтэй бүлгийнхэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй хүмүүс болоод байна. Тиймээс дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байгаа эдгээр иргэдээ коронавирусээс хамгаалахын тулд халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.