Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат: "Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.
- Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313
- Баянгол дүүрэг 89121177
- Чингэлтэй дүүрэг 70007105
- Сүхбаатар дүүрэг 70003910
- Хан-Уул дүүрэг 70043085
- Баянзүрх дүүрэг 19001063, 70150065
- Налайх дүүрэг 70233464
- Багануур дүүрэг 70212903
- Багахангай дүүрэг 7049103
Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно. Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээ өгсөн хүнийг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймд 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг" гэлээ.