зургаадугаар сарын 28-аас эхлэн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Дархлаажуулалтад хамрагдаж буй хүүхдүүдэд "Файзер" үйлдвэрийн комирнэти вакциныг хийж байсан. Тэгвэл "Пфайзер Бион’Тех үйлдвэрийн Комирнети вакцины татан авалттай холбоотой 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 12-17 насны хүүхдийн I тунгийн вакцинжуулалтыг түр хугацаагаар хойшлуулахаар болсныг ЭМЯ-аас мэдээллээ. Харин хүүхдийн II тунгийн болон бусад зорилтот бүлгийн вакцинжуулалт хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байгаа гэлээ.