Эм эмнэлгийн хэрэгсэл замын үүд боомтоор орж ирдэг. Гэтэл энэ бүсэд хил гаалийн асуудал үүссэнтэй холбоотойгоор эм эмнэлгийн хэрэгсэл гурваас дээш сараар гацах, тээврийн үнэ өсөх зэрэг хүндрэл үүсээд байгааг хэлж байна. Гэтэл хил гаалийн олон асуудлыг зохицуулж ковидын өвөрмөц эмчилгээнд хэрэглэдэг байсан арбидол эмийг эмчилгээнээс хассан болохыг эмзүйн байгууллагаас мэдээллээ. Гэвч энэхүү эмийн нөөцийг бүрдүүл гэх шийдвэрийн дагуу 10 гаруй тэрбум төгрөгийн татан авалт хийгээд байжээ. Харин одоо энэ эмийг эмчилгээнээс хассан тул устгалд оруулах, хог болох нөхцөл үүссэн болохыг Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны гүйцэтгэх захирал И. Балжинням ярьж байна.
Харин ЭМЯ-аас "Арбидол эмийг өвөрмөц эмчилгээнээс хассан гэдэг нь Ковид-19 өвчний өвөрмөц эмчилгээнд хэрэглэх гэдэг байсныг өөрчилж томуу томуу төст өвчин, sars2 ковид-19 зэрэг өвчинд эмчийн заавраар хэрэглэж болно гэсэн утгаар өөрчилсөн гэсэн үг" хэмээн тайлбарлаж байна. Түүнээс огт хэрэглэхгүй хассан гэсэн үг биш" гэлээ.