Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1570 жирэмсэн эх, 3989 хүүхэд коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Жирэмсэн эх халдвараар өвчилж хүндрэх тохиолдол их байгааг албаныхан хэллээ. Учир нь тэд дархлаажуулалтад маш бага хамрагдсантай холбоотойгоор халдварт өртөж хүндээр өвчилдөг байна. Хэдийгээр гэртээ өөрийгөө тусгаарлан эрсдэлээс сэргийлдэг ч гэр бүлийн гишүүд нь халдвар авснаар ковид-19 тусах нөхцөл болдог байна.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн 35 хувь нь эхний тундаа хамрагдсан бол 24 хувь нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна.
Энэ нь маш чамлалттай үзүүлэлт болохыг албаны хүн онцоллоо. Үүнтэй холбоотойгоор халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дийлэнх нь хүндэвтэр биеийн байдалтай байгааг мэдээллээ. Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинд хамрагдаагүй жирэмсэн болон бага насны хүүхдүүдээ эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.