Өнөөдрийн байдлаар гэхэд 65,426 иргэн гэрээр эмчилгээ хийлгэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн багц хүргүүлж байгаа. Үүний зардлыг ЭМД-ийн сангаас гаргаж байгаа юм.
Гэтэл ЭМД-аа төлөөгүй иргэдэд багц хүргүүлэхэд хүндрэл учирч байгааг НЭМГ-аас онцоллоо. Тэр ялангуяа орон нутгаас ирсэн оюутнууд ЭМД-аа төлөхгүй байх тохиолдол байгааг хэлж байна. Иймд их дээд сургуулиудыг оюутнуудаа ЭМД-д хамруулахыг уриаллаа.
Цар тахлын халдвар сүүлийн хоёр сарын хугацаанд 188 мянгаар нэмэгдсэн байна. Цаашид ч халдвар энэ хэвээр үргэлжлэх эрсдэлтэй байгаа. Иймд хаа хаана хариуцлагатай байж ЭМД-аа иргэн бүр төлж эрүүл мэндийн хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авахыг зөвлөлөө.
Цар тахлын амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед иргэний үүргээ биелүүлж ЭМД-аа төлөх, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх, дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг салбар яамныхан зөвлөлөө.