ХӨСҮТ амралтын өдрүүдээр PCR шинжилгээ авахгүй

Эрүүл мэнд

Халдварт өвчин судлалын үндэсний төв энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 2, 3-нд коронавируст халдвар илрүүлэх сайн дурын PCR шинжилгээг авахгүйгээ мэдэгдлээ. 

Харин гадаад оронд зорчих иргэдийн PCR шинжилгээг цагийн хуваарийн дагуу хэвийн хийж байгаа юм. УОК-ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авч байна.