Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 412,954 болсон байна.
Одоогоор халдвар авсан 55 мянга гаруй хүн гэрийн хяналтад байгаа бол 22 мянга гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 21 аймаг болоод нийслэлийн найман дүүрэгт молекул судлах лаборатори байгуулсан гэж эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Улмаар улсын хэмжээнд долоо хоногт 80-100 мянган түргэвчилсэн тестийн шинжилгээ, 45-50 мянган PCR шинжилгээ авч байгаа гэж салбарын сайд хэлж байна. Энэ үзүүлэлт нь шинжилгээ авах, бодит нөхцөл байдлын мэдээг танилцуулж байгаа дэлхийн орнуудын 43 т багтаж байгааг онцоллоо.