Халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд буурч байгаа ч нас баралтын хэмжээ төдийлөн буурахгүй байгаа.
Тэгвэл дельта хувилбарын давлагаа эрчимтэй тархсанаас хойш хүнд хүний тоо буурахгүй гэж эрдэмтэд тооцоолжээ. Улмаар нас баралт 10-р сарын дунд болоод сүүл үед өсөх төлөвтэй гэж үзсэн байна. Эрдэмтдийн тооцооллоор нас баралт 12 сар гэхэд 1800 давж болзошгүй байгааг онцоллоо. Одоогоор улсын хэмжээнд нийт нас баралт 1,303 байгаа юм.