Эрүүл мэнд

Бага насны хүүхдүүдэд өвлийн улиралд халуун бүлээн аарцыг өдөр тутам тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцлийг сайжруулж томуугаас урьдчилан сэргийлнэ.

  • Ааруулыг хонины махны шөлөнд буцалгаж уухад удаан чанартай ханиалгыг дарна. 
  • Ингэний хоормог нь А, С витаминаар баялаг тул өвлийн улиралд хэрэглэвэл уушгины үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
  • Өөх тостой шөлтэй хоол идэх нь цусны эргэлтийг дэмжиж эрчимжүүлнэ.
  • Адууны махны хар шөлөнд аарц хийж буцалгаж халуунаар уух
  • Шар тостой сүүтэй цай халуун бүлээнээр хэрэглэх
  • Адуу, хонины мах голлон хэрэглэх
  • Халуун аарц уух /Цагаан гаа, гоньд, шар тостой/
  • Үзэмний шүүсийг чихэргүй бүлээнээр уух
  • Чихэрлэг, хэт исгэлэн болон хүйтэн идээ ундааг хэрэглэхгүй байх.

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв