Архив...

Эрүүл мэнд

ДЭМБ-аас гаргасан шийдвэртэй холбогдуулан өнөө өглөө Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан “Коронавирустай тэмцэх хороо” хуралджээ. Шинэ коронавирус хурдацтай тархаж байгаа энэ үед үйл ажиллагаа, бэлэн байдлаа улам эрчимжүүлэх, донор орнуудтай хамтарсан хурал хийх зэргийг төлөвлөжээ. Мөн мэргэжлийн эмч нараас бүрдсэн 4 баг бэлэн байдалд байгаа юм байна. Үүнээс гадна дахиад 4 баг ажиллах нөөцийг сургаж бэлдсэн байна.

Шинэ коронавирусын тархалт цаг, минутаар хэмжигдэж байгаа энэ үед Монгол улсын эрүүл мэндийн салбар байнгын бэлэн байдалд ажиллаж байгааг ЭМЯ болон Монгол улс дахь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн зохицуулагч болох ХӨСҮТ-өөс мэдээллээ. Манай улс Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн түрүүнд шинэ коронавирусын оношлуурыг авсан. Мөн хоёр долооо хоногийн дотор дахиад 3000 ширхгийг авахаар болжээ. Үүнээс гадна мэргэжлийн эмч нараас бүрдсэн дөрвөн баг бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Шаардлага гарвал энэ багийг хоёр дахин нэмэгдүүлж болохыг ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү хэллээ.

Шинэ коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд БНХАУ, Ухань хот болон өвчлөл бүртгэгдсэн улс орнууд руу зорчихгүй байхыг эрүүл мэндийн байгуулллагас зөвлөж байгаа юм. Энэ зөвлөмжийг иргэд сайн хэрэгжүүлж байгааг албаны хүн хэлж байна.

Мөн зарим байгууллага ЭМЯ-аас гаргасан заавар, зөвлөмжийг үнэ төлбөргүй хэвлэх, амны хаалт нийлүүлэх зэрэг ажлыг явуулж, ЭМЯ-тай хамтран ажиллаж байгаа юм байна.

Гараа тогтмол ариутгах, амны хаалт зүүх, олон нийтийн газар болон өвчин гарсан улс орноор зорчихгүй байх зэрэг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг иргэд, олон нийт сайн хэрэгжүүлж байгаа нь халдвараас сэргийлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн шинэ коронавирустай холбоотой цаг үеийн мэдээллийг нэг сувгаар буюу ДЭМБ, БНХАУ-ын ЭМЯ, МУ-ын ЭМЯ-аас авахыг зөвлөж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД