Жолоочийн албан журмын даатгалыг төрд авах зохицуулалт бүхий хуулийн төслийг буцаалаа.
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг төрд авах зохицуулал бүхий хуулийн төсөл улс төрчдийн дунд хэрүүлийн алим болж, даатгалын компаниудын эсэргүүцэлтэй хүчтэй тулсан.
УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан тэргүүтэй олонхи цөөнхийн бүлгийн дэд дарга нар, Шадар сайд, эдийн засаг, нийгэм, хууль зүйн байнгын хорооны дарга тэргүүтэй нэр бүхий 20 гишүүн дээрх төслийг санаачилсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг дэмжихгүй гэх шийдвэр гаргасан. Харин уг асуудал нь даатгалын компаниудын лобби явсан гэж харагдаж байна хэмээн УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлсэн юм.
Харин хууль санаачлагч гишүүн Т.Аюурсайхан хуулийн төслийг буцаах асуудалд бухимдалтай хандсан юм. Учир нь даатгалтын компаниудад хуулиар олгосон эрх байхгүй байхад төрийн нэрээр албан журмын даатгал авч зүй бусаар ашиг олж болохгүй гэдгийг онцлон хэллээ.
УИХ-аар дээрх хуулийн төслийг буцаах тогтоолыг хэлэлцэх үеэр Т.Аюурсайхан нарын гишүүд хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан. Гэвч хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхи дэмжээгүй тул төслийг хэлэлцэж хуулийг буцаах нь зүйтэй гэж нийт гишүүдийн олонхи үзлээ.