Эрүүл мэнд

Амралтын өдрүүдэд нийт гурван тохиолдол тусгаарлагдан хянагдсан. 2020 оны хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хүний тусгай шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирус байхгүй. Харин А хүрээний H3N2 вирус илэрсэн байна.

Шинэ төрлийн коронавирус өнөө өглөөний найман цагийн байдлаар 25 улсад нийт 40,550 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн тав хоногийн хугацаанд коронавирусын батлагдсан тохиолдлын тоо тогтворжжээ.

Манай улсын хувьд коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан иргэнээс авсан нарийвчилсан шинжилгээний хариугаар коронавирус илрээгүй, ХӨСҮТ-д тусгаарлагдсан бүх хүний шинжилгээний хариу сөрөг буюу шинэ төрлийн коронавирус илрээгүй гэж гарчээ.

ГАШУУНСУХАЙТ БООМТООС 120 КМ-ЫН ЦААНА БНХАУ-ЫН НУТАГТ КОРОНАВИРУСЫН ХОЁР ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Коронавирусын халдвар БНХАУ-ын бүх мужид бүртгэгдсэн.  Манай улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хил залгаа, 120 км-ын цаана байрлах Халиун гэдэг газарт шинэ коронавирусын хоёр тохиолдол бүртгэгдэж, баталгаажсан. Энэ нь  Монгол улсын нутаг дэвсгэрт биш гэдгийг холбогдох албаныхан хэллээ.

ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ТУСГААРЛАГДСАН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ БАЙНА

Шинэ төрлийн коронавирусын халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас иргэд, олон нийт сонор сэрэмжтэй, харуцлагатай байж гараа ариутгаж, олон нийтийн газраар холхихгүй, амны хаалтаа тогтмол зүүж хэвших хэрэгтэйг зөвлөж байгаа юм. Ингэхдээ хэрэглэсэн амны хаалт, хог хаягдлаа ил задгай хаяж, гудамж зам талбайд шүлс, нус цэрээ нийхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Засгийн газрын нөөцөөс гаргасан 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариа, хувийн хамгаалах хэрэгслүүдийг авахаар болсон. Эдгээрийг худалдан авах гэрээг хийж, энэ долоо хоногт нийлүүлж дуусгахаар ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас нийлүүлэгдэх 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн сүүлийнхийг хоёрдугаар сарын 25 гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Маргааш гэхэд шинэ коронавирусийн 500 ширхэг оношлуур манай улсад ирэх юм байна.  

ФЭЙСБҮҮК ШУУД