Зеленский: Украин Улс 8 жилийн туршид ОХУ-тай дайны байдалд байна

Улс төр

Украин улс сүүлийн 8 жилийн туршид ОХУ-тай дайны байдалд байна...Энэ талаар Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн бүрэн эрхийн хугацааны эхний мандат дуусгавар болж байгаатай холбогдуулан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэн хэлжээ. 

Владимир Зеленский түүнчлэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-аас Украины нутаг руу халдан довтлох үйл явц гаргасан тохиолдолд ямар байр суурь баримтлах талаарх асуултад хариулжээ.

Украины ерөнхийлөгч энэ талаар хөндөн ярихдаа: -Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос-Украины таагүй харилцаанаас улбаалан бараг маргааш манай хоёр орны хооронд дайн дэгдэж болзошгүй мэтээр болгоомжилж байх шиг байна. Гэхдээ та бүгд тайван байж болно. Бид улсынхаа хилийг бүхэлд нь хянаж, хамгаалж байгаа. Бид гадны ямар ч халдан довтлолтод бэлэн гэдгийг хэлэхийг хүсч байна гэжээ.

Энэ хооронд Украины тал Донбассын ойролцоох улсынхаа хилийн бүсэд танкийн анги нэгтгэл оролцуулан өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулж байна.