Киргизийн 5 нам хүчин сонгуулийн албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ

Улс төр

Киргизийн 5 нам хүчин улс орондоо явагдсан парламентын сонгуулийн албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ. Тэд улсынхаа СЕХ-нд хандан гомдол мэдүүлж, сонгуулийн санал хураалтын явцад олон тооны зөрчил гарсан гэж үзжээ. 

Киргизийн улс төрийн намууд СЕХ-нд хандан хамтарсан мэдэгдэл хүргүүлэн, шинээр санал хураалт явуулахыг шаарджээ. Түүнчлэн улсынхаа засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсан байна. Тэдний тавьж байгаа гомдлуудын тоонд парламентын сонгуулийн дараа санал хураах үйл явц эхлэхтэй зэрэгцэн СЕХ-ны албан ёсны сайт ажиллагаагүй болсон, мөн үйл ажиллагаа нь хэдэн минут доголдох хугацаанд сонгуулийн дүн байдалд эрс өөрчлөлт орсон зэрэг багтаж байгаа юм.

Киргизийн парламентын сонгуулийн дүнд парламентад суудалтай намуудын тоо өмнө нь 10 байсан нь 6 болж хорогдсон байна. Сонгуулийн урьдчилсан дүн мэдээгээр парламентын сонгуульд Ата-Журт Киргиз нэртэй засгийн газрын эсвэл тэргүүлжээ.

СЕХ-ноос гаргасан мэдэгдэлд санал хураалтын явцад болсон техникийн саатал саналын хуудасны тооллогод нөлөөлөөгүй болохыг мэдэгджээ. Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров хэрвээ улс төрийн намууд сонгуулийн үр дүнд эргэлзэж байгаа бол гар тооллого хийхийг санал болгожээ.