ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: “Нисэх буудлын хилийн тандалт 11 сарын 27-оос эхлэн ажилласан.
Энэ хугацаанд 10 гаруй нислэгээр 1400 гаруй зорчигч ирсэн. Эдгээр иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авахад дөрвөн эерэг тохиолдол илэрсэн. Шинжилгээг PCR-аар баталгаажуулахад 2 нь эерэг гарсан. Энэ хоёр эерэг гарсан тохиолдол нь дельта хувилбар байсан нь тогтоогдсон. ХӨСҮТ мутаци хувилбарын тандалт хийж байгаа. Ингэхдээ PCR-д түшиглэсэн судалгаа, генийн дарааллыг уншиж тодорхойлдог” гэлээ.