УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О. Батбаяр: “Дельта хувилбараар өвчилсөн 10 хүн 8 хүнд халдвар тараах чадвартай.
Харин омикрон хувилбараар өвчилсөн 10 хүн 20 хүнд халдвар тараах чадвартай, халдварлах чадвар маш өндөр. Жишээ нь, Хонг-Конг улсын нисэх онгоцны буудал дээр тусгаарлагдаж байсан иргэдийн эсрэг талын өрөөнд байсан хоёр хүн агааржуулалтын хоолойгоор дамжуулан халдвар авсан нь тогтоогдсон.
Мөн ӨАБНУ-д хоёр долоо хоногийн өмнө 250 орчим тохиолдол өдөрт бүртгэгдэж байсан бол сүүлийн үед өдөрт 4500 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээр нь омикрон хувилбарын халдварлах чадвар маш өндөр болох нь харагдаж байгаа юм” гэлээ.