Эрүүл мэнд

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасаг дэргэдээ зүрхний шигдээсийн шинэ нэгжтэй боллоо. Өмнө нь зүрхний шигдээсийг зөвхөн гуравдугаар төв эмнэлэгт анагаадаг байсан. Ачаалал ч их байжээ. Шинэ нэгжид нэн шаардлагатай байгаа зүйлсийг Улсын онцгой комиссын дарга хүлээлгэн өглөө. Эдгээр хөрөнгө оруулалт бол иргэдийн хандив гэдгийг онцолсон байна. 

Дэлхий нийтийн анхааралд байдаг Зүрх судасны эмгэгийн өвчлөл Монгол улсад  3-т нас баралтаараа тэргүүн эгнээнд явж байгаа. Зөвхөн 3-р эмнэлэгт эмчилдэг тэр их  ачааллыг хуваалцахаар УНТЭ-ийн 50 гаруй жилийн түүхтэй зүрхний эмгэг судлалын тасаг иж бүрэн засвар хийгдэн дэргэдээ зүрхний шигдээсний нэгжтэй болж байна. 50 ортой тасгийн 10 ор нь Зүрхний шигдээсийн нэгжийнх бөгөөд зүрхний титэмт судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах боломжтой болж байна.

Иж бүрэн засвар хийгдэн зүрхний шигдээсний шинэ нэгжтэй болсон зүрхний эмгэг судлалын тасгийн үйл ажиллагаатай өнөөдөр УОКомиссын дарга, Шадар сайд, Ө.Энхтүвшин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар танилцан Коронавирусын эсрэг урьдчилан сэргийлэх ажлыг дэмжиж ард иргэд аж ахуйн нэгжээс УОКомисст ирүүлсэн хандиваас 50 ор гудас хөнжлийг нь өглөө. Мөн ард иргэдийн ирүүлсэн хандиваас нэг бүр нь 120 сая төгрөгийн үнэтэй амьсгалын аппаратаас 2-ыг авах мөнгийг шилжүүлэхээ ч мэдэгдлээ.