Францын хөлбөмбөгийн ПСЖ багийн 4 тоглогч, тэр дундаа нэртэй тамирчин Лионель Месси коронавирусний халдвар авчээ.
ПСЖ баг тамирчдынхаа дунд хийсэн COVID-19 коронавирусний шинжилгээний дүнг танилцуулж, ил болгожээ.
Францын хөлбөмбөгийн багийн гишүүдээс Аргентины форвард Лионель Мессигээс гадна хамгаалагч Хуан Бернат, хаалгач Серхио Рико болон хагас хамгаалагч Натан Битю-мазаль нарт шинжилгээний хариу нь эерэг гарчээ. Парисын хөлбөмбөгийн клубын хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар ковидын шинжилгээний хариу нь эерэг гарсан тоглогчдыг тусгаарлаж, эмч нарын хяналтанд байлгаж байгаа гэнэ.
ПСЖ баг өнөөдөр Францын цомын төлөөх тэмцээний 16/1-д Ванн клубтэй тоглож байгаа юм. Улирлын 19 тоглолтын дараах байдлаар Парисын хөлбөмбөгийн клуб 46 оноотой яваа гэнэ.