Хоногт 957 тохиолдол шинээр бүртгэгдэж, 1991 хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа.
Өнгөрсөн хоногт ковид-19 халдварын 309 тохиолдол нийслэл хотод бүртгэгдсэн бол орон нутагт 648 хүн халдвараар өвджээ. Халдварын улмаас гурван хүн нас барснаар нийт нас баралт 860 болоод байна. Нас барсан гурван иргэний тухайд 41-80 насны хүмүүс байгаа юм. Халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрчимтэй буурч байгаан дээр хоногт өвчлөх хүнээс эдгэрч байгаа хүний тоо их байна.
Өнгөрсөн хоногт 1991 хүн бүрэн эдгэрсэн таатай мэдээг ЭМЯ-наас өглөө. Цаашид халдварын нөхцөл байдал одоо байгаагаас хоёр дахин буурах тооцооллыг албаны хүмүүс хийгээд байна.
24 цагийн хугацаанд 3000 орчим хүн вакцины бүрэн тунгаа хийлгэснээр хоёрдугаар тунгаа авсан иргэдийн тоо 2 сая 745 боллоо.
Одоогоор 8485 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 1621 нь хүүхэд байгаа бол 245 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна.