80-аас дээш насны гурван иргэн халдварын улмаас нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд ковид-19 халдварын 1433 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүний 524 нь нийслэл хотод бол орон нутагт 909 хүн халдвараар өвдсөн байна. Халдварын улмаас 80-аас дээш насны гурван иргэн нас барснаар нийт нас баралт 863 боллоо.
Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 8599 хүнээс 799 хүний биеийн байдал хүнд байна.