Колумби улсад энэ оны 1-р сард бүртгэгдсэн МU хувилбар нь дэлхийн 40 гаруй оронд тархаад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас МU хувилбар нь вакцины үр нөлөөгөөс зайлсхийх чадвар нэмэгдсэн байх магадлалтай, халдварлах чадвар өндөр, антибоди түвшинг бууруулах чадалтай гэж дельта хувилбараас хурдан хугацаанд тархах магадлалтай гэж одоогоор үзэж байна.
Манай улс 100 мянган хүнд ноогдох нас баралтаар 0.3-0.5 хувь байгаа нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт юм. Энэ нь вакцины үр нөлөө гэж эрдэмтэд үзсэн байна.
Харин тохиолдлын тоо дэлхийн дунджаас өндөр гарчээ.