Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн 140 гаруй улсад Омикрон хувилбарын тархалт гарсан. АНУ-д өдөрт 1 сая хүртэл халдвар бүртгэгдэж байна. ӨАБНУ-д халдварын давалгаа нэг сар орчим үргэлжлээд буурсан. Омикрон хувилбарын давлагаа нэг сар орчим үргэлжлээд буурч байгаа нь бусад улсуудын жишээгээр батлагдаж байна.
Манай улсын хувьд халдвар тархсан тохиолдолд хөл хорио тогтоохгүй байх бодлого баримталж байгаа. Учир нь манай улсад вакцинжуулалт өндөр хувьтай, өвчилсний дараах дархлаа өндөр байна.
Вакцин хийлгээгүй болон нэг тун хийлгэсэн хүмүүс өвдөх эрсдэл өндөр. Олон улсын судалгаагаар вакцинтай хүмүүс 5.5 өдөр өвдөж байгаа бол вакцингүй хүмүүсийн халдвартай байх хугацаа 7.5 өдөр байна.
Дельта хувилбар хатгаа болох эрсдэл өндөр байсан бол Омикрон хувилбар хүндрэл нас баралт бага тул шинж тэмдгийн эмчилгээг олон улсад хийж байна.
Судалгаагаар IV тунгийн дараах эсрэг биетийн хэмжээ 5 дахин нэмэгдсэн эерэг үр дүн гарсан. Иймд судалгаанд үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өнөөдрөөс дөрөвдүгээр тунгийн дархлаажуулалт эхэлж байна.