Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 18 лабораторид 9520 хүнд шинжилгээ хийснээс 170 хүнд коронавируст халдвар илэрлээ. Манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 4976 боллоо.
24 цагийн байдлаар 126 эмчлэгдэн эмнэлгээс гарч нийт эдгэрсэн хүний тоо 3477 болоод байна. Шинээр бүртгэгдсэн 170 халдварын 160 нь ойрын хавьтал бол 10-ынх нь голомтыг тогтоохоор тандалт судалгааг хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
Гуравдугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр 11:00 цагаас Баянгол дүүргийн 25-р хорооны дараах оршин суугчдаас шинжилгээ авна. Үүнд,
• Голден парк хотхоны 101-108
• Цоглог хотхоны 201-203 байр
• Түвшин өргөө хотхоны 301-305 дугаар байрны оршин суугч, 16-гаас дээш насны иргэдээс Ковид-19-ийн тандалт илрүүлгийн шинжилгээ авна.
Иргэд вакцинд хамрагдахаас өмнө эмчид үзүүлж, архи согтууруулах ундаа, харшил өгөх зүйлийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Вакцины найрлагад орсон зүйлээс харшилттай иргэд, жирэмсэн эмэгтэй, жирэмслэхээр төлөвлөж байгаа хүн, унаж татах, цочмог халдварт өвчтэй, хорт хавдартай, дархлааны дутагдалтай зэрэг хүмүүс вакцинд хамрагдахгүй гэсэсн заалттай.