Төв аймгийн Баян Чандмань суманд коронавируст халдвар бүртгэгдсэн гэж үнэн үү? гэсэн иргэний асуултад:
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: "Баянгол дүүргийн иргэн шинжилгээний хариугаа хүлээхгүйгээр тус сум руу буяны ажилд очсон. Тандалт судалгааны багийнхан араас нь очиж авсан. Ойрын хавьтлыг тусгаарлаж байна.
Төв аймгийн Баян Чандмань сумаас илэрсэн гэж үзэхгүй. Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа. Тиймээс иргэд шинжилгээний хариуг гарсны дараа хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ногоон бүс гэж байгаа хөдөө орон нутагтаа халдвар тараахгүйн тулд хариуцлагатай байхыг анхааруулъя!"