Коронавируст халдварын тохиолдол бүрэн арилаагүй ч танхимын сургалтыг эхлүүлсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт халдварын тархалт сургууль цэцэрлэгт кластерлан гарч байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тиймээс хүүхдүүдийг сургуулиас бусад олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөлөө.
Ковид-19 /дотоод/
Манай улсаас БНСУ руу ниссэн нэг нислэгээс 3 эерэг тохиолдол илэрчээ
Манай улсад халдварын тохиолдол намжмал түвшинд хүрээд байна. Гэхдээ халдвар бүртгэгдсэн хэвээр байх учраас халдвар хамгааллын дэглэм баримтлан, дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан сануулсаар байна. Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ-ыг зорьсон гурван иргэнээс халдвар илэрсэн учраас манай улстай хийх нислэгээ түр цуцлаад байна. Цар тахлын дэглэмийг сулруулсан ч болгоомжлол илүүдэхгүй гэдгийг ЭМЯ-наас санууллаа.
Омикрон хувилбарын тархалт буурч, томуугийн халдвар идэвхтэй хэвээр байна
Ковид-19 халдварын Омикрон хувилбарын давалгаа бүрэн намжсан гэж Эрүүл мэндийн яам үзэж байна. Тиймээс улсын хэмжээнд халдварын бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан. Гэхдээ Омикрон хувилбарын давалгаа намжсан хэдий ч томуу томуу төст өвчний халдвар идэвхтэй үедээ явж байгааг мэргэжлийн хүн онцоллоо. Хичээлийн шинэ улирал танхимаар эхэлсэнтэй холбоотой эцэг эхчүүд хүүхдээ дулаан хувцаслах дархлаа дэмжих бүтээгдэхүүн сайн хэрэглүүлэхийг зөвлөж байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 874 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ
Тодруулбал, нийслэлд 464, орон нутагт 410 тохиолдол батлагдаж, гурван хүн эндлээ.