Дэлхий нийтэд коронавирусийн Омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Манай улсад батлагдаж байгаа тохиолдлын 70 хувийг Омикрон хувилбарын халдвар байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал "нэн хүнд" 35 хүн байна. Хүнд хүмүүсийн дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй хүн байгааг албаныхан танилцууллаа.
Ковид-19 /дотоод/
Сүүлийн 24 цагт /2022.01.14/ улсын хэмжээнд Ковид-19 шинээр 2010 бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагт коронавируст халдвар илрүүлгийн шинжилгээ 21,224 хийснээс 2010 сорьцод шинээр батлагдсан байна.
Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол огцом нэмэгдэж байна
Сүүлийн 24 цагт Ковид-19 шинээр 2279 бүртгэгдсэнээс зөөвөрлөгдсөн тохиолдол 11 байна
ЭМЯ болон ЭМДЕГ-аас давтан өвчилсөн иргэдэд эмийн багц өгөхгүй гэжээ
Коронавирусийн аль ч хувилбараар давтан өвчлөх эрсдэл өндөр байна. Ялангуяа сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа. Манай улсын хувьд давтан өвчилсөн иргэдийн тоо ч багагүй гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Харин зарим өрхийн эрүүл мэндийн төв давтан өвчилсөн иргэдэд ковидын эмийн багц өгөхгүй гэж мэдэгдээд байгаа. Харин үүнийг ЭМДЕГ-аас няцаасан мэдэгдэл гаргажээ.