Антарктид буюу дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт байрлах өмнөд туйлд нар хиртжээ.
Өмнөд туйлд жилийн энэ улиралд тохиодог туйлын цагаан шөнийн үеэр нар бүтэн хиртэж, байгалийн өвөрмөц үзэгдэл тохиожээ.
Өмнөд туйлд бүхэл бүтэн 6 минутын туршид нар бүтэн хиртжээ. Гэхдээ энэ үзэгдлийг ажиглах боломж төдийлөн сайн байгаагүй гэнэ. Учир нь сарны сүүдэр хэсгийн зурвас дөнгөж 260 км-ээс хэтрэхгүй байжээ. Улмаар нар бүтэн хиртэх үзэгдэл ойролцоогоор 2 минут үргэлжилсэн байна.
Энэ үзэгдлийг Австралийн өмнөд хэсэг, Шинэ Зеланд болон Өмнөд Африкийн БНУ-ын нутаг дэвсгэрээс ажиглах боломжтой байжээ. Дэлхийн өмнөд хэсэгт одоо зуны улирал үргэлжилж, өмнөд туйлд туйлын шөнө болж байгаа юм.