Сар шинийн баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага тодорхой хуваарийн дагуу ажиллана. Хоёрдугаар сарын 2-3-ны хооронд шинжилгээний цэг 9-12 харин дархлаажуулалтын цэг 10-15 цагийн хооронд ажиллах юм. Өрхийн эмнэлгүүд шинийн нэгэнд амарч, шинийн 2-ноос 11-14 цагийн хооронд ажиллах төлөвлөлтийг хийгээд байна.
Цар тахлын нөхцөл байдал эрс нэмэгдсэн энэ үед сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг УОК-оос уриалж байгаа. Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллага ч тодорхой хуваарийн дагуу тогтмол ажиллахыг албаныхан танилцууллаа. Тухайлбал, шинжилгээний цэг баярын өдрүүдэд 9-12 цагт ажиллах бол дархлаажуулалтын цэгүүд 10-15 цагийн хооронд ажиллах зохицуулалтыг хийжээ. Харин өрхийн эмнэлгүүд шинийн нэгэнд амарч, бусад өдрүүдэд 11-14 цагийн хооронд ажиллана.
Одоогоор улсын хэмжээнд цар тахлын халдварт өртсөн 49 мянган хүн гэрийн тусгаарлалтад өрхийн эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа юм. Шинийн нэгэнд өрхийн эмнэлэг амрах ч тандалт, эмнэлзүйн баг 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.