Жил бүрийн хавар томуу томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж бага насны хүүхдүүд зонхилон өвддөг. Энэ жилийн тухайд томуугаас гадна цахилгаан менингит бага насны хүүдүүдийн дунд тархаад байна. Менингитээр СХД-т нэг айлын хоёр хүүхэд өвдөж нэг нь харамсалтай нас барж нөгөө нь маш хүнд байгааг салбарын сайд хэллээ.
Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авах үүднээс эмнэлгүүдэд нэмэлтээр ахмадын байрны оруудыг дэлгэж эхэлсэн байна. Харин менингитийн эсрэг вакцин хязгаартай тул цэгийн тоог нэмэх боломжгүй гэлээ.
С.Энхболд: Менингитийн эсрэг вакцины тоо хязгаартай тул, цэгийг нэмэх боломжгүй.
Сүүлийн таван жилд манай улсад жил бүр 10 орчим хүүхэд менингитын халдвараар өвдсөн байна. Энэ онд өвчлөл харьцангуй их байх хандлагатайн дээр Сонгинохайрхан дүүрэгт нэг айлын хоёр хүүхэд өвчилж, нэг нь нас барсан бол нөгөө хүүхдийнх нь биеийн байдал хүнд, эмчилгээ хийлгэж байгааг салбарын сайд мэдэгдлээ. Энэ өвчний эсрэг вакциныг ХӨСҮТ 22 мянган төгрөгөөр хийж эхэлсэн ч өглөө долоон цагт очсон иргэд таван цаг хүлээгээд хийлгэж чадаагүй зогсож байсныг манай сурвалжлах баг мэдээлсэн. Ердөө ганцхан цэгт вакцин хийж байгаа нь урт оочер үүсгэж иргэд өвчин аваад гэртээ харих хэмжээнд байна хэмээн бухимдаж байсан юм. Гэвч вакцины тоо хязгаартай тул цэгийн тоог нэмэх боломжгүй гэж салбар хариуцсан сайд мэдээллээ.
Менингит өвчнөөс гадна томуу төст өвчний тархалт хүүхдүүд дунд эрчимжиж 0-9 насныхан түлхүү өвдөж эмнэлгүүд ачааллаа даахаа больсон.
Ахмадын тусламж үйлчилгээний орыг чөлөөлж хүүхдийн ор болгон дэлгэнэ
Одоогоор зургаан аймагт томуугийн халдвар идэвхтэй бусад аймгуудад алаг цоог дэгдэлттэй байна. Орны хүрэлцээ хангалтгүй байгаа тул нэмэлтээр ахмадын орыг дэлгэн ашиглах шийдвэрийг гаргажээ.
Жилд дунджаар 120-130 мянган хүүхэд томуугаар өвддөг байна. Энэ жил дэгдсэн томуугийн халдвар долоо дахь долоон хоногтоо үргэлжилж эмнэлгүүд ачаалалтай байгаа тул амбулаторийн үзлэгийн цагийг уртасган, ахмадуудын тасгийг суллан, хүүхдүүдийг хэвтүүлэх арга хэмжээг авч эхэлжээ.