Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтын 43 цэгээр 237,489 хүн хандсан байна. Мөн Өмнөговь аймагт 7061 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Манай улс дөрвөн төрлийн вакцин хийж байна.
Тухайлбал, АстраЗенека вакциныг эмч нар болон хариу арга хэмжээний багийнханд, үйлчилгээний байгууллага, олон нийттэй харилцдаг мэргэжлийн хүмүүст болон 55-64 насны иргэдэд Синофарм, Спутник вакциныг хийж байгаа юм. Өчигдөр Ковакс хөтөлбөрийн хүрээнд Файзерын 25,740 тун вакциныг татан аваад байна.
Коронавируст халдварын эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 302 609 534 тунг хийгээд байна. Хамгийн анхны тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойших хугацаанд дэлхийн олон улсад вакцины гарган авах 230 гаруй судалгаа хийснээс яаралтай хэрэглэх заалтаар болон бүрэн зөвшөөрөл олгогдсон 13 вакцин бий. Эдгээрийг улс орнууд хүн амаа дархлаажуулахад хэрэглэж байна. Үүнээс АстраЗенека вакциныг 52, Сенофарм вакциныг 21, Спутник-V вакциныг 50 гаруй улс орон хэрэглэж байгаа юм.